Тун удахгүй эр цэргийн баярын өдөр тохиох гэж байна. Энэ өдрөөр “Хурд” хамтлагийн зүгээс жил бүр “Цэргийн бодол” тоглолтоороо эрчүүддээ бэлэг барьдаг билээ. Энэ жилийн тоглолт гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын №1 “Castle” клубд 19:00 цагаас 600 үзэгчид зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.

“Цэргийн бодол” шоу тоглолтонд “Хурд” хамтлагийн үе үеийн хит дуунууд эгшиглэх бөгөөд үзэгчид 19:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт Монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглээрэй. Айл гэрийн чимэг болсон бүсгүй та эр нөхрөө хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжаагүй байгаа бол гуравдугаар сарын 18-нд “Хурд” хамтлагийн тоглолтоор дуртай дуугаараа хөглөгдөж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгоорой.

Дашрамд “Хурд” хамтлаг гуравдугаар сарын 8-ны өдөр бүсгүйчүүдийгээ баярлуулж “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ” бүсгүйчүүд гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барьсан билээ. Уншигчиддаа энэхүү тоглолтын зурагнаас хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476, 99139933 утаснаас авах боломжтой

www.Urlag.mn