Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам тун удахгүй энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болох гэж байна.

Энэхүү наадам нь СУИС-ийн РадиоТелевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсаны нэрэмжит бөгөөд энэ жил тус сургуулийн 20 жилийн ойтой давхацан олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвх оролцоог нэмэгдүүлж, оюутнууд бүтээлээрээ дамжуулан бие биеэсээ туршлага судлахад дэмжлэг болж, ажил олгогч, хөрөнгө оруулагчдад оюутнуудын бүтээлийг сурталчилж, ур чадварыг нь таниулдагаараа энэхүү наадам онцлогтой юм.

Наадмын номинаци энэ жилийн тухайд нилээд өөрчлөгдөж дараах чиглэлүүд оюутнууд бүтээлээрээ өрсөлдөх боломтой. Үүнд

  • Телевизийн шилдэг бүтээл
  • Радиогийн шилдэг бүтээл
  • Шилдэг богино хэмжээний кино
  • Шилдэг гэрэл зургийн мульти медиа бүтээл
  • Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл

“Анхныбүтээл-7” наадамд оролцох хүсэлтэй оюутнууд энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл www.sbm.msuac.edu.mn вэб сайтаас мэдүүлгийн хуудас татан авч [email protected] цахим хаяг руу илгээх бөгөөд бүтээлийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авах юм байна.

Нэгэн таатай мэдээ нь “Анхны бүтээл-7” наадмын шагналын сан урьд жилүүдийн наадмаас огцом өссөн гэнэ лээ.