Ятга хөгжмөөр бие даасан уран бүтээл туурвидаг Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ Улаан-Үд хотын Филармонид "Ятгын хатан хаан" уран бүтээлийн бие даасан тоглолтоо өнгөрсөн сарын 26-ны үдэш хийсэн билээ. Буриад зон олныг ятгын аялгуугаараа баясгасан түүнийг тоглолтын Монгол талын зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” ТББ ажилласан юм. “Ятгын хатан хаан” хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн Ч.Мөнх-Эрдэнийг Буриадын ард түмэн хэрхэн хүлээн авч, түүнийг ямар авьяаслаг хөгжимчин болохыг харуулсан бичлэгийг хүргэж байна.

Т.Буянаа