Казах түмний үндэсний Наурыз баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казакстан Улсын шилдэг залуу дуучин Ернар Айдар “Жарайма” бие даасан тоглолт толилуулахаар болсон байна.

Эрч хүч тэсрэлтийг мэдрүүлэх уг тоглолт 2016 оны 3-р сарын 17-нд UB PALACE –ийн концертын их танхимд 19 цагаас болно.

Уг тоглолтыг Монголын Казах Залуучуудын хөгжлийн төв Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.