Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн. Монгол цэргийн өдөрт зориулсан “СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУД” баярын тоглолт маргааш буюу 2016 оны 3-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтонд: Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Т.Амина /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70148012, 99925074, 88004849 дугаарын утаснаас лавлана уу.