ЦЕГ сайтаа хакердуулс­наараа нэр төр нь навс унаж байгаа ч зарим хүний ярьж байгаачлан эдийн засгийн том гарз хохирол учрахгүй. Тус газ­­рын албан ёсны  сайт  бо­лох www.police.gov.mn  вэб сайтыг өнгөрсөн баасан га­рагт хакердаж, олны гайх­ширлыг төрүүлсэн.

Учир нь Монголын өдөр тутмын мэ­дээллийн болон хуулийн чухал сайт гэдгээрээ бусад сайтаас арай өөр гэж иргэд боддог. Хамгийн сонирхолтой нь сайтыг хакердсан өдөр дэлгэц  дээр нь баг зүүсэн  хүний  зураг байршуулсан байв. Түүнчлэн зур­гийн доор англиар нэлээд хэдэн зүйл бичиж тавьсан байсан. Уг бичиглэлийг  мон­­голчилбол “Сайн уу админ аа. Бид Маррокогийн Са­хараас мэндчилж байна.  Сайтыг чинь хакердлаа. Та­най сайтыг нээхэд Засгийн газар чинь хүч хүрэхгүй гэд­гийг та бүхэнд амлая.

 

Бид зүгээр л нутагтаа байх бөгөөд танай сайт ахиж хэ­зээ ч засагдахгүй гэдгийг амлаж байна. Хэрвээ надтай холбогдохыг хүсвэл Yirus.Noir@hormgil.com. Гүйцээ” гэх утгатай захидал үлдээсэн байжээ. Одоогоор ЦЕГ-ын сайтаас дээрх зурагт хуудсыг авсан бөгөөд  засвар  хийн шинэ­чилж байна гэх мэдээллийг байршуулсан байна.

 

Харин бид яагаад тус газрын сайт гадны халдлагад өр­төж ха­кердуулав гэдгийг со­нир­хоход бусад төрийн бай­гуул­лага шиг интернэтэд үнэгүй байдаг “Joomla! 1,5-Open Source Content Management” гэсэн программыг сон­госон байдаг юм байна. Дээрх программын систем нь ин­тер­нэтэд үнэгүй учраас хүн бүрт нээлттэй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, бэлэн юм хэ­рэглэснээс болж ин­тер­нэтэд тэнүүчилж явсан нэгэн эт­гээдийн халдлагад өртжээ гэж ойлгож болно.



Тус халдлагын талаар мэргэжлийн программистаас тодруулахад “Төрийн бай­гууллагуудыг  интернэтэд бай­даг бэлэн программ ашиг­лахыг хориглодог. Гэтэл энэ нь манайд хэрэгждэггүй учраас ЦЕГ-ын вэб сайт са­намсаргүй юм уу, хорлон сүйтгэх үйл ажиллагаанд өртлөө гэж мэргэжлийн хү­мүүс харж байгаа юм. Үнд­сэндээ дээрх газруудын программ нь нууцлаг байх ёстой.  



Тус газар “Joomla! 1,5-Open Source Content Mana­gement”гэсэн прог­раммыг хэрэглэдэг юм билээ. Уг үйлдэл нь сайн ч олон ний­тэд нээлттэй байдаг гэдэг ут­гаараа зарим нэг цоорхой байдаг юм. Тэр  цоорхойг л хакерчид ашигласан байна. Гэхдээ бид маш их гайхаж байна. ЦЕГ-ын сайтыг өн­гөрсөн баасан гарагт ха­кердсан. Гэтэл одоо хүртэл “шинэчлэгдэж байна” гэ­сэн тайлбар байршуулсан хэвээр байна.

 

Уг нь тус га­зарт мэдээлэл технологийн ажилтан, IT инженер гэ­сэн бүхэл бүтэн том алба ажиллаж байх ёстой. Гэтэл одоо хүртэл сайт ажиллахгүй байгаа нь их сонирхол төрүүлж бай­на. Товчхондоо тэд ажлаа хийж чадахгүйгээр үл ба­рам вэб сайтынхаа  мэ­дээл­­лийн баазыг хадгалж ча­­даагүй учраас нээгдэхгүй байгаа байх. Түүнээс дунд боловсролтой хүн ч 30 минутын дотор сэр­гээх чад­вартай байдаг.

 

Мэр­гэж­лийн бид дүгнэхдээ ха­керд­сан хүнийг тэд олж чадахгүй. Учир нь дээрх программ нээлттэй учраас хүн бүр тэ­нүүчилж болдгийг түрүүн хэлсэн. Эцэст нь хэлэхэд бол­зош­гүй аюулаас өөрсдийгөө хамгаалах боломж байсан. Үүнд зөвхөн хариуцлагагүй ханджээ л гэж хэлмээр байна. ЦЕГ сайтаа хакер­дуулс­­наараа нэр төр нь унаж байгаа хэрэг. Харин зарим хүний ярьж байгаачлан эдийн засгийн том гарз хо­хирол учирна гэж байхгүй.

 

Тэд үнэгүй  зүйл хэрэглэж байсан шүү дээ” гэсэн юм. Ямартай ч мэргэжлийн IT инженерүүд ЦЕГ-ын ха­риуцлагагүй үйл ажил­ла­гаанаас болсон хэрэг гэж тайлбарлаж байна. Түүнчлэн тус газрын мэргэжлийн мэ­­дээллийн  технологийн ажил­чид одоог хүртэл вэб сайтаа нээж ажиллуулахгүй байгааг олон хүн гайхаж байна билээ. Тэгэхээр дээр дурдсан гадаадын нөхөд зү­гээр нэг иргэдэд өгдөг мэ­дээллийн сайтыг яагаад хакердав гэдэг нь бүр сонирхолтой.



Товчхондоо үнэгүй прог­рамм ашигласнаас болж ийм том хэрэг мандлаа гэж хэлэхэд бас хэцүү. Өнгөрсөн жилийн яг энэ өдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэм­­жил зүйн газрын вэб сайт www.masm.gov.mn мөн хакеруудын халдлагад өр­төж байсан. Гэтэл иргэдийг халдлагад өртөхөөс сэрэмжлүүлдэг ЦЕГ-ынхан яагаад өөрсдөө өрт­­чихөв өө.

 

Үнэхээр мэр­гэжлийн хүмүүс хомс байгаа учраас алдаа гаргав уу, аль эсвэл нууцын зэрэглэлтэй мэдээлэл иргэдэд өгдөггүй гэж хайхрамжгүй хандав уу. Үүнээс үзэхэд төрийн бай­гууллагууд үнэгүй зүй­лээс татгалзах цаг нь нэгэнт ирсэн бололтой. Тэр тусмаа ЦЕГ.