Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлж байсан "Консонанс" хамтлагийн залуучуудын анхны уран бүтээл нь дэлхийн алдарт "Карусо" хэмээх бүтээл юм. Тэдний анхны уран бүтээл нь дэлхийн хэмжээний бүтээл байсан бол анхны томоохон тайз нь "Зах хязгааргүй хөгжим" нэртэй олон улсын фистиваль байсан юм.

Эндээс тэдний хүсэл мөрөөдөл хурцлагдан өнөөгийн "Консонанс" хамтлагийн суурь тавигджээ. Тэднийг мөн "Авъяаслаг Монголчууд" шоуны шүүгчдийг бишрүүлсэн шилдэг оролцогчид байсан гэдгээр нь та мэдэх биз ээ. Тэгвэл поп опера урлагийн гайхам сайхныг Монголдоо таниулан яваа авъяаслаг залуучууд "Кроссовер" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 26, 27 ны өдрүүдэд буюу олон улсын театрын өдрөөр ДБЭТ-ын тайзнаа 18:00 цагаас болно. Тэд тоглолтондоо поп опера урлагийн гайхам сайхныг мэдрүүлсэн эрч хүчээр дүүрэн олон гайхалтай уран бүтээлүүдээ толилуулахаас гадна тэдний тоглолтонд Италийн нэрт удирдаач Роберто Салвалоява оролцох юм байна.

Тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын билетийн кассаар болон 19001188 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Сонгодог урлагт хайртай, сонгодог урлагийг шимтэн сонирхдог хүн бүхнийг урьж байна.

www.Urlag.mn