Ард түмэн олон асуудал дээр хуваагдмал байна. Тэд гайхшралаа барж, зарим хэсэг нь үнэндээ залхаж байна. ХУДЛАА-гаас залхаж байна. Хулгай, луйвар, дээрэм, тонуул, шударга бус байдал, доромжлол, басамжлал, үл тоомсорлол, наaзгай хариуцлагaгүй…муу муухайгаас хариугүй залхацгааж байна. Ард түмэн НҮЦГЭН ҮНЭН-ийг эрж хайж, хүлээж байна.

НҮЦГЭН ҮНЭН гэж юу вэ?

Ус нь бялхсан худагт унасан хүн хуурай гарч ирж чадахгүй. Энэ бол эрүүл ухаантай хүний ҮНЭН үг. Худаг дотроос хуурай гарч болно, гагцхүү худгийн устай энх тайвнаар зохицох ёстой. Энэ бол ХУДАЛЧ хүний баланч үг. Худал үнэний заагийг эндээс олж харж болно. Оросын яруу найрагчид энэ тухай бичсэн байдаг юм.

Истина нагая

В колодезь убралась тайком

И, дружно воду выпивая

Кричали “Здесь ее найдём”

( А.С.Пушкин)

НҮЦГЭН ҮНЭН гэгчийн тухай эртний Грекийн домогт бас бий. “Нэгэн нартай сайхан ѳдѳр, бурхны үзэсгэлэн тѳгѳлдѳр гүнж ҮНЭН, нуурын усанд шумбаж, жаргахдаа эрэг дээр тайлж тавьсан хувцсы нь ХУДАЛ чѳтгѳр хулгай хийж аваад арилхыг анзаарсангүй. ҮНЭН гүнж, ѳчүүхэн ч санаа тѳвдсѳнгүй, хувцсаа алдсан нь үнэн л юм чинь гээд олны ѳмнѳ нүв нүцгэнээр гарч алхав. Гайхширч бүчсэн хүмүүст үнэнээ ѳчиж, НАДАД НУУЖ ХААХ ЮМ АЛГА ДАА гэж хэлэв. Хүмүүс бишрэн гайхаж хоцров”.

Эртний Грекийн алдарт яруу найрагч Гораци, …элдвээр чимж гоодоогүй үнэнийг НҮЦГЭН ҮНЭН гэнэ, бид тийм л үнэнийг ѳгүүлэх ёстой… гэж бичсэн байдаг. Энэ үеэс эхлэн, элдэв хачиргүй үнэнийг НҮЦГЭН ҮНЭН ( naked truth) гэнэ гэсэн илэрхийлэл афоризм болон үлджээ.

НҮЦГЭН ҮНЭН гэхээр түйлшрахгүй, нэг талыг барихгүй гэсэн үг огт биш, бараг эсрэгээр ХАРЫГ ХАРААР нь, ЦАГААНЫГ ЦАГААНААР нь ямар ч хачир чимэггүй, байгаа байдлаар нь ѳгүүлнэ л гэсэн үг. Худгийн уснаас хутгаж аваад дотор нь зоос хийхэд зоосоороо, чулуу шидэхэд аяганы ёроолд чулуу л харагдана. Пушкиний сюжетээр сэдэвлэхэд нүцгэн хүн худаг руу ороод хувцаслахад, нүцгэн биш хувцастай хүн л харагдана, энэ бол ҮНЭН. Одоо ид яригдаж байгаа ШИЛЭН ДАНС тухайлвал, НҮЦГЭН ҮНЭН-ий шалгуур жишиг, хар нь хараар, цагаан нь цагаанаар.

Уншигчдын боловсрол, мэдрэмж асар ѳндѳр болж, гүйцэгдэхгүй түргэн ѳѳрчлѳгдѳж байна. Би сүүлийн 2 нийтлэлийг НҮЦГЭН ҮНЭН-ээр бичсэн, 200 гаруй мянган хүний хандалт үүсгэж, нийтдээ 300 гаруй коммент бичигдэж, олон санал сэтгэгдэл хүлээж авлаа. Ард түмэн ИТГЭЛ алдарсан уу, алдарсан, МҮҮН муу юу, муу, энэ бол НҮЦГЭН ҮНЭН, зүгээр л үнэнийг л ѳгүүлсэн, хэн нэгэн улс тѳрч, тодорхой хүн рүү хандуулаагүй, энийгээ ч үнэнээр нь ѳчсѳѳн.

http://sonin.mn/news/politics-economy/58787

http://sonin.mn/blog/tserenkhuui/58574

Сэтгүүлчийн тойм үг тодорхой фактад тулгуурлaдаг бол нийтлэлчийн үг, үнэн аргументаар батлагдаж явах ёстой, энэ 2-ыг хослуулсан цагт НҮЦГЭН ҮНЭН гарч ирнэ. Амьдралын баримттай үнэнийг танин мэдэхүйн аргументаар баяжуулан баталгаажуулж үнэнийг ѳгүүлнэ гэсэн үг.

Сэдэвтэй холбогдуулаад уншигчын сэтгэгдлээс нэгэн эрхмийн захиасыг ишлэв. ” Сайхан ойлгомжтой болжээ. Ийм стилээр нүцгэн үнэнийг ард түмэндээ хүргээд байвал яг болж байна. Хэт улс тѳржвѳл онцгүй болчихно шүү! Энэ сайхан мэдлэгийн охьноос ард олныгоо гэгээрүүлж үз!” ( Амидай) гэжээ. Надтай адилхан нэртэй, ядахад овог адилхан АйТи-гийн ШУны доктор, эртний нэгэн анд бий. Цахим Ѳртѳѳ сүлжээнд санал онол уралдуулахдаа И.Цэрэн гэдгээр бичицгээж, заримдаа биесээ түр оролдог байж билээ. Тэр маань л захиа зѳвѳлгѳѳ ѳгѳѳ юм болуу даа гэж бодов, ямартай ч амидай андыхаа зѳвѳлгѳѳг мартахгүйг хичээнэ гээд амалчихья.

НҮЦГЭН ҮНЭН шаардагдаж байна!

Улс тѳрчид, олон түмэн ѳѳр хоорондоо талцан маргалдах нь улам л их болж сэдэв нь ѳргѳжсѳѳр байна. Энэ нь НҮЦГЭН ҮНЭН-ийг хэлдэггүй, хэлэх нѳхцѳл муутай байдагтай холбоотой байх. Сонгууль болдгоороо л болно, гэхдээ арай ч ѳнгѳрсѳн, ѳнѳѳдѳр цагийн хэдэн мунхаг шиг цайчихсан нѳхдүүд сонгогдохгүй байх гэж ард түмэн их том юм хүлээж, бэлтгэж байгаа. СОНГОЛТ ТЭДНИЙ ГАРТ гэх нь нүцгэн үнэн биш, монголчууд чѳлѳѳтѳй, ил сонгох эрхээ бүрэн эдлэж чадахгүй байгаа гэвэл харин нүцгэн үнэн болох байх. Ямартай ч парламентаа сонгож чадах нь гарцаагүй. Шинэ парламентын ѳмнѳ хэд хэдэн том реформ цагаа хүлээгээд зогсож байгаа.

-Улс тѳрийн альгоритмыг зайлуулж, жинхэнэ засаглал тогтоож чадах

-Улс тѳржсѳн нийгмээс нийгэмжсэн улс тѳр лүү шилжих

-Ядуу давхарга дийлсэн байдлаас, дундаж давхарга зонхилсон нийгмийг босгох

-Нийгмийн бухимдлыг арилгаж амьдралдаа, ирээдүйдээ итгэлтэй амьдрах материаллаг болон оюун ухаан хѳгжих нѳхцлийг бий болгох

-Хүн тѳвт нийгмээс ХҮН ДЭЭД үзэл рүү аажмаар шилжих

-Соёл иргэншлийн тѳвшинд шат ахих…гээд том том зорилтыг ажил үйлс болгох ТОМ ШИЛЖИЛТ гэмээр ѳѳрчлѳлтүүд хүлээгдсэн нѳхцѳлд, байдал конъюнктураа НҮЦГЭН ҮНЭН-ээр нь нэрэлхэлгүй, одооноос зѳвѳѳр хэлж ярьж ойлголцвол ирээдүйг цогцлооход тулгуур нѳхцѳл болж орж ирнэ гэж итгэж байна. Аль ч талаас нь бодсон, ирэх цаг руу ХУДЛАА-тай л орж болохгүй, дэндүү хариуцлаггүй юм болно. ИРЭХ ЦАГИЙН ДУУГ ИРЭЭДҮЙТЭЙ, ҮНЭНЧ, ШИНЭ ХҮМҮҮС Л ДУУЛЖ ЧАДНА!

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү