Өнөөдөр бол Монгол эр хүний, эр цэргийн баярын өдөр билээ. Энэ өдрөөр эрэлхэг эх орныхоо төлөө амь биеэ зориулах эрчүүддээ зориулан "Хурд" хамтлагийн зүгээс “Цэргийн бодол” тоглолтоороо бэлэг барьж байна. Тоглолт Монголын №1 “Castle” клубд 19:00 цагаас 600 үзэгчид зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулагдах юм.

“Цэргийн бодол” шоу тоглолтонд “Хурд” хамтлагийн үе үеийн хит дуунууд эгшиглэх бөгөөд үзэгчид 19:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт Монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглээрэй. Айл гэрийн чимэг болсон бүсгүй та эр нөхрөө хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжаагүй байгаа бол өнөөдөр “Хурд” хамтлагийн тоглолтоор дуртай дуугаараа хөглөгдөж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгоорой.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 30 мянган төгрөг, 50 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Хот дотор 99139933 утсаар та тасалбараа захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой бөгөөд 99117476-аас илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

www.Urlag.mn