УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Цог өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Н.Энхбаяр дарга надаас 1 сая ам.доллар нэхэж байсан. Чи миний буянаар албан тушаалд томилогдчихоод энэ мөнгийг өг гэж хэлсэн. Үнэнийг нь хэлсний төлөө Н.Энхбаяр амь тэмцэх хэрэггүй" хэмээн ярьсан билээ. Харин үүний дараа МАХН-ын нарийн бичгийн дарга, Н.Энхбаярын ойрын хүн гэгдэг Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж "Л.Цог бол хов хутгагч шулам. Н.Энхбаяр даргыг гүтгэсэн арчаагүй амьтан" гэх мэтээр ярьсан билээ. Ингээд тэдний эсрэг, тэсрэг байр, суурийг 24VS24 хүргэж байна.