"Guys" хамтлагийн дуучин М.Мягмарыг танихгүй хүн байхгүй билээ. Тэрбээр тайзан дээр дуулахаараа нүдээ аньчихдаг, ингэж анхаарлаа зөвхөн дуундаа чиглүүлэхийг чармайдаг. Дуулж дуусахад хүмүүсийн алга ташилт маш сайхан байдаг хэмээсэн.

Дуучин залуу бяцхан хүүтэйгээ цэргийн баярт зориулан хослон дуулсан бичлэгээрээ бэлэг барилаа. Түүний хүү тун чиг хэвлүүхэн дуулж. Магадгүй ирээдүйн "од" дуучин ч болох биз ээ.

О.Ариун