Хүн хүнийхээ төлөө амьдардаг. Тойрч, зугтаж болшгүй үнэн гэвэл энэ. Би зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг гээд бодоод нэг үзээрэй, эрхэм хүмүүн Та. Худлаа юм билээ. Та хүн л бол хамтын амьдралаар амьдрах болно. Хүний нийгэм тэгэхээр хайр, ивээл, халамж, хиргүй тунгалаг сэтгэлээр дүүрэн байх аваас ус газраа сонгон урсдагтай адил хөгжин дэгжих болно. Монголчууд бидний сонгон буй Ардчилсан нийгэм хүнээс хүн чанарыг нь чимээгүйхэн булаадаг араншинтай мэт. Гэхдээ, “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх үгийг хэн хүнгүй сонссон байх. Энэ үгийг зүгээр нэг хэлчихээгүй бололтой дог. Өвөг дээдсээс уламжлалтай ухааны баялаг өв сан, унаган, онгон уудам их тал нутгийн минь уул ус, ургамал, цэнгэг агаар, цэлмэг тэнгэрийн маань ивээл хайр Монгол хүн танд шингэсэн байдгийг хэлсэн бус уу. Шалтгаан, зорилго хоёр нэг цэгт огтолцвоос эндээс амжилт ургах биз ээ.
Манайх сансарт, тодруулбал Тунелийн ойролцоо төвхнөөд арав гаруй жил хэдийнэ болчихож. Манай гадаахан, “Баясах трейд” ХХК-ийн “Хит” супермаркет байх агаад бид энэ дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болоод удсан ч, дэлгүүрийн худалдагч ойр ойрхон солигдоно.
Харин миний бие сүүлийн хоёр, гурван жил тогтвортойгоор ажиллах болсон нэг шар охинтой зүс мэдэлцэж, өөрийн эрхгүй танилцаж орхив. Тэрбээр хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, дуу шуутай, нүдэнд дулаахан нэгэн. Цаашилбал, өөрт тохиогоогүй ч хатуухан амьдралын зовлон зүдгүүрийг даван туулахаар тэмцэж буй нэгэн аж.
Түүний төрсөн эгч болох 20 гаруйхан настай Мөнхзаяа ганцхан хөлтэй. Уг нь хүн хоёр хөлтэй байх ёстой. Мөнхзаяа тэр нэгэн өдрийн золгүй учралаар автын осолд орж нэг хөлөө тайруулжээ. Тухан үед тэрбээр ердөө л 17-хон настай байв. Гэтэл нүд дүүрэн нулимстайгаар нэг хөлөө авч үлдсэн ч түүний зовлон дуусах болоогүй байсан аж. Олон удаагийн мэс ажилбарын үр дүнд өөрт үлдсэн өрөөсөн хөл нь гэнэтхэн үрэвсэж дахин хүндхэн хагалгаанд орох болов. Цаг алдвал хорвоог нэг хөлөөрөө ч тамгалах боломжгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, дахин нэг хөлөө тайруулахад ойрхон болсон аж.
Хүн жаргал бус зовлон даадаг гэлцдэг ч Мөнхзаяагийн зовлонг нимгэлэх боломж нөгөөх л мөнгөнөөс шууд хамаарах болжээ. Хагалгааны зардал их ч үгүй, бага ч үгүй 26.0 сая төгрөг гэнэ. Хагалгааг Монголд хийхгүй, зөвхөн Хятадад хийнэ гэнэ.
Мөнгөний эрэлд мордсон ах дүүс нь 26.0 сая төгрөгийг яаж ч хичээгээд босгож чадсангүй. Энэ бол яах аргагүй ядуу монголчуудад тохиогоод буй тойрч бус тулж ирдэг зовлон. Аргаа барсан ах дүүс хандивын данс нээж телевизэд хүртэл зар өгч үзжээ. Мэдээж мөнгө төлсөн хэрэг. Гэвч тусаа өгсөнгүй, Мөнхзаяагийн бие муудсаар, цаг алдсаар... Энэ бүхнийг Мөнхзаяагийн дүү сэтгүүлч Даариймаа надад тоочин туслаач эгч минь, хандивын аян өрнүүлж өгөөч гэсэн нь ийм л учиртай.
Учир иймийн тул Элэг нэгт монгол түмэн минь Мөнхзаяад нэг хөлтэйгээ үлдэхэд нь туслаач. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Мөнхзаяад туслахаар сэтгэл нэгдэж чадвал 26.0 сая төгрөг нэн их биш мэт санагдах юм. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг мэргэжил нэгт нөхөд минь Мөнхзаяад туслах гарц нээж өгөөч. Энэ бүхнийг сэтгүүлч Даариймаа миний бие түүний төрсөн дүү Отгоогийн хүсэлтээр Та бүхэнд сонордуулж байна.
Сэтгэл минь сая л онгойлоо. Ариун сэтгэлт хүмүүс минь Мөнхзаяад хандивын гараа сунгана уу!
Хандивын данс: Б.Мөнхзаяа
ХААН БАНК -5042312379
ТӨРИЙН БАНК-140400114619
Харилцах утас: 9420-5306, 8896-5313, 9533-1046, 9534-4028
Уриалгыг сэтгүүлч Б.Даариймаа /9925-3949/