20 сая төгрөгийн шагналтай “Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг санаачлан хүргэж, цахим ертөнцөөр аялах болон телевизийн урд тухлан суух дуртай бүхий л насны үзэгчдийг нэгэн цагт цуглуулж чадсан VTVHD телевиз хавар цагийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Залуу, идэр насны үзэгчдийн телевиз болох VTVHD телевизийн уран бүтээлчдийн барьж буй хамгийн том бэлэг бол All or Nothing шоу нэвтрүүлэг. Америкийн алдарт реппер Snoop Dogg-той хамтран дуулж, клипээ хийлгэн, нэрт продюсер DCAT тэй ажиллах азтай авъяастныг тодруулах энэхүү шоу нь Монгол мөрөөдлийг дэлхийд хүргэх зорилтот төсөл юм. Шоуны хамгийн гол онцлог нь Монголын хөгжмийн өнгө аясыг тодорхойлогч продюсерүүд хамтдаа энэхүү хүнийг бэлдэж тодруулах юм байна.

Түүнчлэн нийгэм эдийн засгийн бодит мэдээллийг хүргэдэг, эдийн засаг, улс төрийн нийтлэлч Д.Жаргалсайхны “DEFACTO ЦАГ”, шинээр долоо хоног тутмын “DEFACTO ТОЙМ” болон бизнесийн хүрээнийхний сайн мэдэх “Гарааны бизнес” нэвтрүүлгийг бүтээгч багийн хамтаар шинэчилэн хүргэх гэж байна. Мөн нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлын мэдээллүүдийг цаг тухайд нь түгээн, холбогдох зочдыг урин ярилцах “VTV Live” өдрийн шууд хөтөлбөр нь үзэгч таны мэдлэгийн хөтөч болох юм.

VTVHD телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор өөрийн бэлтгэн хүргэх “Backstage” ток шоуныхаа зочиноор олны танил болон энгийн Монголчуудыг гэр бүлийн хамт урьж хувь хүний болон гэр бүлийн үнэт зүйл, үнэ цэнэ, үзэл бодол, хандлага, эрхэм бүхнийг онцлох болно. Үзэгчдийн амралтанд зориулан бэлтгэн хүргэх, энтертайнмент шоу “Mr.If” нэвтрүүлэг “Mr.Set” болон өргөжиж байгаа нь таны алжаалыг тайлах зөв сонголт байх нь гарцаагүй.

Залуу гэр бүлийн өмнө тулгардаг олон асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тухай реалити хэлбэрээр үзүүлэх ”Хөрш айл” нэвтрүүлэг нь салбар бүрийн зочдыг урин оролцуулж үзэгчдийн сонирхолд нийцсэн ярилцлагыг хүргэх юм. Үзэгч та бүхэн цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж VTVHD телевиз дээр сувгаа тааруулан Монгол бүтээлээ дэмжээрэй.