УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга бүлгээсээ гарах мэдэгдлээ өнөөдөр албан ёсоор гаргасан. Тэгвэл тус хоёр гишүүний харъяалагддаг МАХН, МҮАН-ын дарга нар уг асуудлаар мэдэгдэл гаргасан байна.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МҮАН-ын дарга М.Энхсайхан нар тус мэдэгдэлдээ "УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн нэрийн өмнөөс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах тухай мэдэгджээ. Г.Уянга, Л.Цог нар улс төрийн ёс зүйн жудаггүй алхам байгаад харамсаж байна. Эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгийг тэмдэглэж байна" зэргээр бичжээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээллээс харна уу.