Дэлхий дахинаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан агуу их Бетховены 8-р симфони Монгол анх удаа эгшиглэх гэж байна. Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт өв-сонгодог хөгжмийг өөрийн орны ард түмэнд танилцуулах, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, хөгжим сонсогчдын хүрээг тэлэх зорилгын дор Улсын Филармони “Л.В.Бетховений бүтээлүүд” концертыг 2016 оны 3-р сарын 25 нд Улсын Филармонийн тайзнаа тоглоно.

Хүн төрөлхтөнд хэдэн зууны турш уярал, ухаарлыг бэлэглэгч мөнхийн дуулал болсон түүний бүтээлүүд тун удахгүй Монголчууд бидний сонорыг мялаахад бэлэн болоод байна. Тус тоглолтонд Улсын Филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцоно.

Тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 99045517 дугаараас лавлана уу.