Хятадад сүүлийн үед бараг улаан цайм болж байгаа гэмт хэрэг дэлхий нийтийг цочирдуулж байна. Учир нь хүний эрхтэний наймаа газар авч, саяхан зургаан хүүхдийн нүдийг ухан авч хар зах дээр зарсан гэмт хэрэг ихээхэн шуугиан дэгдээжээ. 



Цагдаагийн газрын мэдээлснээр, Бингбинг гэх хүү гадаа тоглож байхад нь үл таних хүмүүс хүүг барьцаалан авч явжээ. Харин сураггүй алга болсон хүүг 3-4 цагийн дараа гэрийхэн нь олсон ч хүү нь цусанд хутгалдан өвчиндөө шаналан орилж байжээ. Цагдаагийнхан хүүг олсон газрын ойролцоогоос нүдний эвэрлэг бүрхэвчийг нь олсон аж. Хүүг хулгайлсан хүн нь эмэгтэй байсан бөгөөд одоогоор цагдаагийнхан энэ этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм. 

 
"Бид анх хүүгээ олоод нүдийг нь анзаараагүй. Цусандаа хутгалдсан түүнийг юмнаас унаад нүүрээ гэмтээчиж л гэж бодсон" хэмээн хүүгийн аав ярьжээ. 





Сүүлийн үед Хятадад энэ төрлийн гэмт хэрэг асар хурдацтай байгаа аж. Тиймээс тус улсын эрх баригчид хууль бус хүний эд эрхтэн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэхээр томоохон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. 

Хятадад жил бүх 300 мянган өвчтөн эд эрхтэний шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг ч эдгээрийн ердөө 10 мянга нь л эд эрхтэн шилжүүлэх мэс засалд ордог байна. Тэд голчлон цаазын ялаар шийтгүүлсэн хүмүүсийн эд эрхтнээс авдаг гэж Хятадын төв телевиз мэдээлжээ. Түүнчлэн Хятадад хууль бусаар эд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр олон тооны жуулчид ч ирэх болжээ.