Монголын Чоперууд холбоо буюу Мотоцикль сонирхогчид өнөөдөр 19 цагаас Төв Цэнгэлдэхийн өмнөх талбайд тусгай үзүүлбэр үзүүлэхээр болжээ.

Энэхүү бүлгэм нь мотоцикль сонирхогчдын холбоо бөгөөд та бүхэнд энд ирснээр Монголд явж байгаа гоёмсон Чопер мотоциклийг үзэж сонирхох болно. Энэхүү цуглааныг өнөө орой 21 цагт Төв Цэнгэлдэхэд болох FREEDOM шоу тоглолттой холбогдуулан зохион байгуулж байгаа аж.

Залуус та бүхэн энэ арга хэмжээг сонирхосны дараа 30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд урилгаар оролцох FREEDOM шоуг сонирхоорой

Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах ба билетийг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар борлуулах цэг, Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд мөн УБ лавлах 1617, 94980707 утсаар захиалан үнэгүй хүргэж өгнө

Нэг орой Эрх чөлөөгөө мэдрэн найз нөхөд хамт олноороо Баасан гарагийн орой FREEDOM шоу дээр уулзацгаая