Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон билээ. Үүний дагуу өнөө шөнө буюу гуравдугаар сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 23-24 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болгоно.

Тэгвэл иргэд гар утасны цагаа хэрхэн урагшлуулах талаар хүргэж байна.