Би сүүлийн үед өвчин туссан юм шиг зэсийн үнэ хардаг “ажилтай” болсон хүн. Гэтэл өчигдөр сайхан мэдээ олж сонсоод түүнийгээ хүргэж байна. Дандаа заяа нь хаясан юм гэж хаашаа харсан юм байдаг юм. Гэхдээ нэг их онгирч болохгүй байх.
 
Тэнэг шаарууд чинь мөнгөтэй болонгуутаа идэж уухаа боддог болохоор чинь ингэж хэлж байна. Ганцхан жилийн дотор 1,2 тэрбум доллар зүв зүгээр идчихдэг аймшигтай үндэстэн энэ дэлхийд байхгүй болохоор ингэж хэлж байна.
 
Morgan Stanley-гийн аналитикууд сүүлийн үед зэсийн эрэлт/нийлүүлэлтийн суурь хүчин зүйлүүдэд нааштай хандлага гарч байгаа гэж дүгнэж эхэллээ. Уг нь International Copper Study Group (ICSG)-ийн үнэлгээгээр зэсийн эрэлт/нийлүүлэлт 2012 оны 9 дүгээр сараас анхлан хомсдолд орж эхлээд энэ нь таван сар үргэлжилсэн гэдгийг Morgan Stanley-ийн аналитикууд дурдсан байна.
 
“5 дугаар сард Индонезийн Grasberg уурхайд асуудал хурцдан, зах зээл дээр хүдрийн баяжмалын хомсдол үүссэн нь энэ үеийн ICSG-ийн статистикт нөлөөлсөн байх” гэж тэд хэлж байна.
 
Гэхдээ “ойрын үеийн хэтийн төлөвд зах зээлийн параметрүүд илт эерэг шинж тэмдгийг зааж байна: 1) Лондонгийн металлын бирж дээрх зэсийн нөөц энэ 6 дугаар сараас эхлэн багасч, улмаар улам багассаар байна, 2) Шанхайн бирж дээрх металлын нөөц энэ оны 3 дугаар сараас эхлэн багассаар байна, 3) Хятадын зэсийн импорт энэ оны 3 дугаар сараас эхлэн сар тутам өсч байна” гэж Morgan Stanley-ийн аналитик материалд өгүүлсэн байна.
 
 
Дүгнэлт:
 
1. Энэ мэдээлэл их нааштай юм. Үүнийг олон талаас нь шалгах хэрэгтэй.
 
2. Гадаадынханд юу юугүй бууж өгдөг тэнэг зангаа зогсоо.
 
3. Уул уурхай шүтсэн эдийн засгийн бодлогоо орвонгоор нь өөрчил.
 
4. Одоо “айгаад” байх хэрэг байхгүй ч өөрсдийнхөө “идэж уудаг” усан тэнэг зангаасаа айж яв.
 
5. Хэрэв “зэсийн үнэ өсөөгүй бол” гэдэг өөрөө ажилладаг эдийн засгийн бодлого боловсруул.
 
6. Либерал онол ярьж тэнэгтэхээ зогсоо.
 
7. Мэдэхгүй, чадахгүй бол мэддэг чаддаг хүнээр төр бариул…
 
Эдийн засгийн бодлого, үйлдэл, сэтгэлгээгээ сууриар нь өөрчлөөгүй цагт Манай Монголд ямар ч их мөнгө тогтохгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай
хэлж чадна. Харин эдийн засгийн бодлогыг өөрчлөхийн тулд олигархуудын төрийг халах ёстой нь мэдээжийн хэрэг…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.