Соёлын төвд Кэндама спорт тоглоомын өсвөрийн ба оюутны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 26, 27-нд АШУҮИС-ийн Соёлын төвд болно. Кэндама нь сүүлийн үед залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй Японоос гаралтай хөнгөн спорт бөгөөд уг тэмцээнд Монголын өнцөг булан бүрээс 300 гаруй сонирхогч, тамирчид оролцох юм.

Уг тэмцээнийг Монголын Кэндамагийн холбоо, Японы Элчин сайдын яам, АШУҮИС-ийн оюутны алба хамтран зохион байгуулж байгаа юм.

Т.Буянаа