Эх оронд минь харийнхан ихээр ирж байгаа талаар “Үргээлэг” киноны нэгдүгээр ангид харуулсан. Бид үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлснаас ямар асуудал гарч болохыг саяхан нээлтээ хийсэн “Үргээлэг-2” харуулжээ.

Киноны үйл явдлаас дурьдвал, Хангал, Гарьд, Тэгшээ гурав багын сайн найзууд. Нэгнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн тэдний нөхөрлөл Гарьд хүн амины хэргээр Хятадад бүх насаараа хоригдох ял авах үеэс эхлэн тэдний харилцаанд сэв сууж эхэлдэг. Харин Гарьдыг ялтан солилцох гэрээгээр Монгол улсад гурван жил ял эдэлж байхад Тэгшээ хугацаанаас нь өмнө суллаж авдаг. Улмаар өөртэйгээ хамтран ажиллах санал тавьснаар киноны үйл явдал өрнөдөг. Харин хэргийн учиг тайлагдах мөчид цаг хугацаа алдснаас ямар эрсдэл гарч байгааг харуулдаг.

Өөрөөр хэлбэл эх орондоо бид эзэн сууж, өвөг дээдэс минь хичнээн ч ядарсан газар нутгаа худалдаагүй юм шүү гэх мессежийг “Үргээлэг-2” үзэгчдэд өгсөн.

Мэргэжлийн, чадрварлаг уран бүтээлчдийн нэгдлээс төрсөн “Үргээлэг-2” аргагүй л чамбай бүтээл болсон байна лээ. Сүүлийн үед гарч байгаа болсон, болоогүй кинонд мөнгө, цаг үрэлгүйгээр “Үргээлэг-2” киног үзэхийг санал болгож байна.