Энэ сарын 25-ны МАХН-ын Бага хурал болж, сүүлийн үед тус намд үүсээд байгаа хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдсэн байна. Тухайлбал, тус хурлаар сүүлийн үед намынхаа байр суурийг байнга илэрхийлж хэвлэлийн хурал зарлан, намын даргаа өмөөрч уйлж хүртэл үзсэн Э.Эрдэнэжамъянд тус намын дэд даргын суудлыг өгчээ. Харин оны өмнөхөн МАН-аас гарч "төрхмөндөө буцсан" Ж.Сүхбаатарыг өдгөө намдаа багагүй хор хүргээд буй МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамбын оронд томилсон байна.

МАХН-ынхан тус намын генсек Г.Шийлэгдамба болон Л.Цог нарын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргасны дээр намын дэд дарга нараар Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нарыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга нараар Д.Цогтбаатар, Б.Эрдэнэбилэгт, С.Жаргал, Н.Удвал, Б.Тулга, Г.Бямбасүрэн нарыг 100 хувийн саналтайгаар томилжээ.

Эх сурвалж www.wikimon.mn