Саяхан Хятадын нийслэлийн төв талбайд дэвссэн хөнжил дээрх 3 ихэр хүүхэд олны анхаарал татжээ. Хажууд нь харин нэгэн залуу зогсож байсан нь тэдний эцэг аж. 

Бяцхан ихрүүдийг тэжээх хооллох чадваргүй учир уг эр хүүхдүүдээ сайн хүнд үрчлүүлэхийг хүсэн ийм арга хэмжээ авчээ. Гурван ихэр одоо 11 сартай бөгөөд эрүүл саруул өсөн торнижээ. Энэ залуугийн гэр бүл уг нь охин хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан ч 3 ихэр хүүхэдтэй болсноор амьжиргаа нь ихээхэн хүндэрчээ. 

Хүүхдээ хүнд үрчлүүлэхийг хүссэн залууг хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй бөгөөд цагдаагийн ажилтнууд түүнийг баривчлан энэ талаар байцаалт авахаар авч явжээ.