Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2016 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүл тогтож, хаврын огцом дулааралтын үед шар усны үерээс ард иргэдээ сэрэмжлүүлэх тухай Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар гарсан байна.

Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх гаргалгаа, хоолойнуудыг ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг яаралтай зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрт хүндрэл үүсэж болзошгүй газруудын судалгааг гарган, гадаргуугийн ус зайлуулах жижиг шуудуу, шугамыг тухайн орчны иргэд, оршин суугчид, албан байгууллагатай хамтран өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэх үүрэг даалгаврыг ажил хариуцсан хэлтэс албадад өглөө.

Өнөөдөр дээрх албан даалгаврын хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажил дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхлээд байна.