Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаа. Чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл болон цацраг идэвхт бодистой холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр болсон. Үүнийг иргэд эсэргүүцэн өнөөдөр Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв. Энэ үеэр шар нунтаг зүйл цацсан байна. Тиймээс гурван иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст саатуулан тайлбар авч байгаа ажээ.

Бид энэ талаар Босоо хөх Монгол бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад: Иргэд эсэргүүцлээ илэрхийлэн барилгын охор цацсан. Тухайн газрыг хэсэгчлэн хөл хорьж юу болохыг нь шинжилж байгаагаас нийгэмд буруу ойлголт төрөх гээд байна. Бидний эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь “Арева” ХХК-д өгсөн ураны хайгуулын лицензийг ашиглалтынх болгосон. Өнөөдөр “Арева” ХХК-д хайгуулын болон ашиглалтын лицензтэй. Тэгэхээр Монголоос уран олборлосон бол Монголд булшилна гэсэн үг. Үүнийг л бид эсэргүүцээд байгаа” гэв.

 

А.Баярмаа