Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр цагдан хоригдож байгаа Г.Түвшинжаргалыг сэжигтнээр татан шалгаж байсан билээ. Тэгвэл Г.Түвшинжаргалд Монгол улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан байна.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас яллагдагчийн хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хяналтын прокурорт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ЦЕГ-аас яллагдагчийг цагдан хорихгүй байх саналыг гаргасан. Саналыг прокурор шүүхэд уламжилснаар цагдан хорих эсэхийг шүүх шийдэх юм байна.

Одоогоор Г.Түвшинжаргалын хүүхдээ хөхүүлэх эрх нь нээлттэй байгаа бөгөөд түүнд тусдаа өрөө гаргаж өгсөн. Мөн өлсгөлөн зарласан талаар албан ёсоор мэдээлэл ирээгүйг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

А.Баярмаа