Жудагт Монгол холбооноос Эв нэгдлийн цуглааныг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү жагсаалд Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар ирж оролцлоо. Тэд жагсаалаас гаргаж буй шаардлагыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн оролцож байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга "Миний хувьд баг хамт олноороо том төсөл хийх гэж эхлүүлсэн боловч харамсалтай нь төсөл маань зогслоо. Манай улс маш их түүхий эдтэй баян улс орон. Бид энэ түүхий эдээ зөв боловсруулвал эдийн засагт сайнаар нөлөөлөх байлаа. Харамсалтай нь бидний төслийг ерөнхий сайд ч ойлгосонгүй. Цаашид юу болох талаар мэдэхгүй байна. Би ч сайн ойлгохгүй байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга ард түмэнд хандаж үг хэллээ. Энэ үеэрээ тэрбээр Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийг сонгож болохгүй гэдгийг онцолсон юм. Тэр дундаа "Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү" хэмээн онцгой анхаарууллаа.

Энэ үеэр сонгууль сонгож болохгүй нөхдүүдийн нэрсийг гаргасан хэвлэлээ хүрэлцэн ирсэн иргэдэд тараасан юм.