Сонгуультай жил өдөр өнжихгүй жагсаал, цуглаан болж улс төрд орохын төлөөх тэмцэлдээн эхэлдэг. Нөгөө хэсэг нь дөжирсөн улс төрчдийн чихний бөглөөг гаргахгүй гэж жагсдаг гэхэд хилсдэхгүй ээ.

Нэгэндээ болж, бүтэхгүй байгаагаараа дуудуулж, сонгож болохгүй, болно гэж уралцаж суухын оронд УЛС орныхоо ирээдүйг гэрэлтүүлмээр байна. Ард иргэдийнхээ тархийг угааж сайн хүн болж төрд суух гэж нөхдүүдийн үнэн нүүр царайг тэд хангалттай мэдэрсэн. Өдгөө дахиж толгойгоо шааж, цөхрүүлэх хүмүүсийг сонгохгүй. Монголын залуучуудын холбооноос хар, цагаан жагсаалт гэгчийг гаргаж байсан бол энэ удаа ТӨРД сонгож болохгүй хүмүүс МоАХ-наас жагсаалт гаргаж түмэнд түгээлээ.

 

 

Ай даа өнөө жилийн сонгууль юу л болох бол доо. Будлиангүй болж, өчнөөн мөнгөөр босож буй АСЕМ-ээ үр дүнтэй хийж, хэд хэдэн гэрээгээ хийгээсэй билээ. Үүнээс өмнө сонгууль болно. Хэн хэн төрийн түшээд болохоо элдэв дуулиангүй сонгогчдынхоо өгсөн саналаар сонгогдчих хэрэгтэй. Өмнөх жилүүдэд болдог шигээ будлиантай болгож, бантан хутгавал нөгөө АСЕМ-ээр Улсын нэр хүнд, байр суурь, оролцоо олон улсын тавцанд өснө гэдэг лөөлэй болно. Эх орноо сурталчилах ганц том боломжоо "сонгуулийн байлдаанаараа" харлуулж орхих вий гэсэн болгоомжлол төрж байна.

Бие биенээсээ өс хонзонгоо авч байна гээд л хэрүүлийн алим шидэлцээд ширүүхэн үзэлцэж эхэлсэн. Тодруулбал, Женко Х.Баттулга АН-аас Ч.Сайханбилэг, Хууль бусаар Өвөрхангай аймагт сонгогддог Г.Батхүү, Сэлэнгэ аймгаас байнга сонгогддог С.Баярцогт, Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан нарыг намууд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардаж, хэрвээ дэвшүүлвэл сонгогчдыг санал өгөхгүй байхыг уриалав.

Улсаа өрийн сүлжээнд тавиад туучихад бэлэн болчихсон дээрх улс төрчдийг намууд нэр дэвшүүлэхгүй байж сонгогчид мэргэн сонголт хийхгүй бол тэд дахин 7 сарын 1 гэх хар өдрийг түүхэнд үлдээж магад. Урлагийн улс төрд орох гэж улайрч байгаа. Гэхдээ тэд хуулиараа сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй. Намжирхаж, талцахгүй улсынхаа нэрийг хөөдөх алхам хийхгүй байх. Монгол Улсын нэг хүнд 15 сая төгрөгийн өртэй гэж улс төрчүүлсэн. Тэгэхээр улсаа өрөнд биш эдийн засгаа сэхээх хүн төрд гаргах хэрэгтэй ч юм уу даа.