Хүүхдүүдэд ном унших дадлыг хэвшүүлэх, номоор дамжуулан тэднийг хөгжүүлэх зорилготой “Хамтдаа уншъя” өдөрлөг маргаашнаас эхлэн бүтэн хоёр сарын турш үргэлжлэх гэж байна.

Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакци “Боловсролын давалгаа” ТББ-тэй хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ Нийслэлийн харъяа цэцэрлэгүүд дээр өрнөх юм.

Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд хүүхдэдээ хэрхэн зөв ном сонгох, зургаар дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлэх гэх мэт сэдвээр зөвлөгөө өгнө.

Энэ үеэр номын үзэсгэлэн худалдаа ч багтсан бөгөөд хүүхдийн номууд 20% хямдарна. “Хамтдаа уншъя” өдөрлөгт та ч нэгдэж болох бөгөөд хүүхдийнхээ цэцэрлэг дээр арга хэмжээг зохион байгуулахыг хүсвэл Монсудар хэвлэлийн газрын ажилтнуудад хүсэлт гаргах /96004919 утсаар холбогдоно уу/ бүрэн боломжтой.