УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр "Жудагт Монгол" хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалд оролцох үеэрээ "Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн дахин сонгож болохгүй. Тэр дундаа та нар тогтоож аваарай МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү" гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлсний хариуд МҮАН-ын дарга М.Энхсайхан өөрий цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр "Баттулга намайг таньдаг болж. УИХ-ын гишүүн Х.Баттулга төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрсийг зарлалаа. Тэр дундаа "Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү" хэмээн онцолжээ. Шинэ төмөр зам төсөл буруу явж, олон жил алдаж асар их хөрөнгө үрэн таран хийснийг хараад хэлэнгүүт МТЗ хэмээх байгууллагаас 2 сарын дараа намайг сайд Х.Баттулга гэнэт хөөж билээ. Миний түүнд хэлсэн сүүлчийн үг "Чамайг Монголоороо тоглуулахгүй", хариуд нь Х.Баттулга "Энхсайханыг би танихгүй" гэж билээ. Намайг таньдаг болж овоош дээ" гэжээ.

Т.Энхэлээ

24tsag.mn