Ингэ ихэрлэж байгаа нь сайн цаг ирэхийн бэлгэдэл ажээ
2016/04/03
Өмнөговь болон Ховд аймагт хоёр ингэ ихэрлэжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин И.Дэлгэрцэцэгийн хотонд өнгөрсөн сарын 18-нд ихэр ботго гарсан байна. Мөн саяхан Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт Улсын залуу аварга малчин Г.Галсанбатынд ингэ ихэрлэсэн ажээ.
Одоогоос зургаан жилийн өмнө Ховд аймгийн Мянгад сумын малчин Х.Ганбатын хүрэн ингэ ихэрлэж, малчин эзнээ баясгаж байсан түүхтэй. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд сайн цаг ирэхийн дохио мөн мал өсөхийн бэлгэдэл гэж эртнээс үздэг ажээ.
Н.Чимэг
Зочин · 2016/04/03
өөрсдөө тэмцэж,хөдөлмөрлөж байж л сайн цагийг авчирна.
zochin · 2016/04/03
bitgii hudlaa hutsad bai aduu temee iherlen ne hamgiin sain mal usdug mongolchuud bvged medne harin chi mededgvi uvm bna danjaad gua
Тэмээчин · 2016/04/03
Харин эсрэгээрээ. Монголчууд ингэ ихэрлэх нь муу ёр гэж үзэж байжээ. Яагаад тэгдэг байсан нь их сонин. Харин сүүлийн үед сайн гэж бичиж ярьдаг болж дээ.
Зочин · 2016/04/03
He he yamar hoorhon haragdaj bnaa