Хүүхдүүдэд ном унших дадлыг хэвшүүлэх, номоор дамжуулан тэднийг хөгжүүлэх зорилготой “Хамтдаа уншъя” өдөрлөг энэ сарын 1-нээс эхэлж, "Энх бүүвэй", "120-р цэцэрлэг"-үүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөг бүтэн хоёр сарын турш үргэлжлэх тул эцэг, эхчүүд болон багш нар Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакци “-д хандахад болно.

"Боловсролын давалгаа” ТББ-тэй хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь Нийслэлийн харъяа цэцэрлэгүүдэд нээлттэй юм.

Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд хүүхдэдээ хэрхэн зөв ном сонгох, зургаар дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлэх гэх мэт сэдвээр зөвлөгөө өгнө.

Энэ үеэр номын үзэсгэлэн худалдаа ч багтсан бөгөөд хүүхдийн номууд 20% хямдарч байгаа юм. Монсудар хэвлэлийн газрын ажилтнуудад хүсэлт гаргахдаа 96004919 утсаар холбогдоорой.