Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд "Зууны манлай" хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ.

Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй Монгол хүн гэж эс үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуу дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.

Тэд урлагийн тайзнаа гаран дуу хуураараа олноо баясгаад 40 гаруй жил болж байна. Өнгөрсөн онд “Мартагдахгүй юмсан” тоглолт үзэгчдийн хүсэлтээр тоглож хүндлэл дүүрэн өндөрлөсөн. Харин энэ удаад манлай дуучид маань хөдөө орон нутгийн түмэн олондоо тоглолтоо хүргэхээр товоо зарлалаа.

Өвөрхангай, Баянхонгор аймгуудад аялан тоглолтоо дөрөвдүгээр сарын 18-наас эхлүүлэхээр зэхжээ.

“Мартагдахгүй юмсан” тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88095708, 99095708 утаснаас лавлах боломжтой.