Хайрын кинонд тоглодог гэж хэлж болохуйц эрэлттэй эрэгтэй жүжигчин байна аа. Хэн гэж үү МУСТА Э.Мөнхтөр. Тэрбээр эгэл даруухан нэгэн. Бүтээсэн дүр яг таг бүтээж олны таашаалд нийцүүлчихдэг авьяаслаг жүжигчин.

"Хайрын рекорд", "Сэтгэлийн аргамж", "Амьдралын амт" "Сайн уу амьдрал минь", "Тагнуулч аав", "Миний хайр", "Аюултай харилцаа" зэрэг кинонд тоглосон. Тэгвэл түүний энэ удаагийн хамтрагч буюу гол дүрийн эмэгтэй жүжигчин нь телевизийн олон ангит киногоор олны танил болсон Б.Оюун-Эрдэнэ гэнэ шүү.