Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид "Голланд сарнай", "Код", "Давхар цохилт", "Дэлхийд дурласан сар" зэрэг киноны дүрээрээ олонд танигдсан.

 

 

Тэрбээр хайртай М.Цэнгүүнтэйгээ нижгэр хуримаа хийсэн билээ. Залуу хосууд хүүтэй болж бүл нэмсэн. Жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа "аз жаргал" хэмээн хүүхдээ салхилуулж яваа гэрэл зургаа нийтэлж найзуудтайгаа хуваалцжээ.