УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд байрлах албан өрөөнд дөнгөж сая хууль хяналтын байгууллагынхан дайрч оржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тусгай албаны 30 гаруй цагдаа дөнгөж сая дотогш нэвтэрсэн бөгөөд үүдэнд нь бүрэн хамгаалалт гаргаж, хүмүүсийг өрөөнөөсөө гарах болон орохыг бүрэн хоригложээ.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "манайхаас зохион байгуулаагүй, дайрч ороогүй" гэв. Түүний албан өрөөнд АТГ-ынхан дайрч орсон гэх мэдээлэл ирээд байна. Энэ талаар дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.