Сонгуультай холбоотой бүх мэдээллийг багтаасан www.songuuli16.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ. Сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчид, намууд, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл гардаг ч мэдээллийн нэгдсэн сан бүрдэж байгаагүй. Тиймээс сонгогчдод өөрийн тойргийн нэр дэвшигч, дэмжиж буй нам болон сонгуультай холбоотой мэддээллийг нэг дороос авах боломжийг “Сувдан шийдэл” ХХК-иас эрхлэн гаргаж буй www.songuuli16.mn олгож байна.

Тус сайтад нэр дэвшигчдийн мэдээллийн нэгдсэн сан, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн танилцуулга, сонгуулийн хуультай холбоотой хуулийн зүйл, заалтууд болон бусад мэдээллийг нэг дор нэгтгэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг уриалах, зүйл заалтыг сурвалчлах, нийтэд таниулах, сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигч, нам эвсэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бодит үндэслэл, баримттай нь мэдээлэх үүрэгтэй юм байна.