Өдөр бүр зам тээврийн осол гарч байна. Жолооч нар хурд хэтрүүлсэн, аюулгүй байдлаа хангаагүй, явган зорчигч зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй зэрэг олон шалтгааны улмаас замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөөр...

Энэ оны нэгдүгээр улиралын байдлыг өмнөх оны зам тээврийн осолтой харьцуулахад харьцангуй буурчээ. Гэхдээ ослын тоо буурч байгаа гээд санаа амарч болохгүй. Учир нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суух иргэдийн тоо буурахгүй байгааг анхааруулж байна.