Ц.БАЯР

Зөвхөн хотын захын дүүргүүдэд хэрэгжинэ гэж шүүмжлүүлж байсан 5 хувийн ипотекийн зээл хотын төвд хэрэгжих боломж нээгдэж байна. Энэ тухай УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар болсон гэнэ.

Одоогоор байршил заагдсан бүсүүдэд таван хувь бусад хэсэгт найман хувийн орон сууцны зээл хэвийн үргэлжилж байгаа талаар Монгол банкнаас мэдээлж байгаа юм. Зээлийн шинэчилсэн журам батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 924 иргэнд 5 хувийн зээл, 1603 иргэнд хувийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.