Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 78 тоот тушаалыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29 өдрийн 103 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заасан Эдийн засгийн салбарын “ С “ ангилалд багтах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж тооллогод хамрагдана.

Бүртгэх хугацаа: дөрөвдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд ажлын цагаар Засаг даргын тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсийн 605 тоотод бүртгэнэ.

Бүртгүүлэхэд бүрдүүлж ирэх материал:

1. 2015 оны жилийн эцсийн санхүү татварын тайлан,

2. 2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ,

3. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

4. Аж ахуй нэгжийн болон бүтээгдэхүүний танилцуулага, зураг лого гэх мэт /файлаар

5. Байгууллага, бүтээгдэхүүнийхээ талаар сайн мэддэг иргэн мэдээллээ өгнө.

Бүртгүүлэх аж ахуй нэгжид тавигдах шаардлага:

1. СБД-ийн Татварын хэлтэст бүртгэлтэй,

2. Сүүлийн 3 жил тогтвортой ажилласан,

3. Сүүлийн 3 жил “Х” тайлан гаргаж байгаагүй,

4. Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аж үйлдвэрийн улсын тооллогод хамрагдаснаар дараах давуу талууд бий болно.

• Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд суртчилах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх.

• Иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээлэлээр хангах.

• Төр хувийн хэвшилийн хамтын ажиллагааг бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах. / Гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа олон улсын арга хэмжээнд хамруулах болон гэх мэт /

• Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах.

• Аж үйлдвэрүүдийн дэд салбаруудын чадавхийг тооцолон гаргаж түүний үндсэн дээр гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцоолох.

• Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тооцоолон гаргаж, дүн шинжилгээг хийх, Макро эдийн засгийн тооцоог боловсруулах.

• Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэг бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 70070130 ДУГААРААС АВНА УУ

Эх сурвалж: www.sbd.gov.mn