Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид 500₮, 1000₮, 2000₮-ийн үнийн дүнтэй картаар дансаа цэнэглэх шаардлага байнга л тохиолддог. Тэгвэл СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан 500₮, 1000₮-ийн цэнэглэгч картуудаа урамшуулалтай болголоо. Хэрэглэгч та тус картуудаар дансаа цэнэглэхэд үйлчилгээний 1 хоног, мөн 100% бонус нэгжийн хонжлоготой. Бонус нэгжээрээ хэрэглэгч тухайн өдрийн 24:00 цаг хүртэл сүлжээндээ ярьж, мөн мессеж бичих боломжтой юм. Мөн 2000 төгрөгийн картаар дансаа цэнэглэсэн тохиолдолд 10 хоног таны үйлчилгээний хугацаанд нэмэгдэж орох давуу талтай. Урамшууллын хугацаа 2016 оны 4-р сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.