Монголын анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч Уранцэцэг эх орондоо ирлээ
2013/09/04

Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрөгч сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд зохиогдсон жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын тамирчид амжилттай оролцож, багийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан билээ.
Тэгвэл тус тэмцээнийг зорьсон жүдочид өглөө үүрийн 04.05 цагт эх орондоо ирсэн байна. Энэ удаагийн жүдо бөхийн ДАШТ-ээс 48 кг-ын жинд манай тамирчин ОУХМ М.Уранцэцэг зодоглож дэлхийн аварга болсноор манай улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга эмэгтэй жүдочтой болж баяр, бахдалаар дүүрэн байсан. Түүнчлэн ОУХМ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн эзэн болсон юм.
Амжилт, бүтээлээр дүүрэн эх орондоо ирсэн тамирчиддаа нийт уншигчилынхаа өмнөөс баяp хүргье.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					
						
						
						
						
                    
AAA · 2013/09/05
BICHLEGUUDIIG TAVIACH UZIILDAA