Өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсаны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаалаа. Тодруулбал Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ.

Тус аймгууд руу явах чиглэлийн замд зорчих хэсэг мөстөж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байгаа аж. Иймд энэ сарын 15-ны 11:00 цагаас 16-ны 09:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргав.

Нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг агаарын нөхцөл байдлын улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ.

Өнөөдрөөс цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.