Филипиний нийслэл Манила хотноо энэ сарын 16-20-нд “Рио 2016” олимпийн наадмын эрх олгох “ASIAN QUALIFICATION TOURNAMENT FOR RIO 2016 OLYMPIC GAMES”, Азийн аварга шалгаруулах “22ND ASIAN TAEKWONDO CHAMPIONSHIPS (KYORUGI)” тэмцээнүүдэд Монголын таэквондогийн үндэсний шигшээ баг оролцож байна.

Олимпийн эрхийн төлөө тэмцээнд 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр, ОУХМ П.Тэмүүжин нар оролцож, жин тус бүрийн шигшээд шалгарсан тамирчид Риогийн олимпийн наадмыг зорихоор болжээ. Анх удаа Монголын таэквондогийн тамирчид олимпт оролцохоор болж байгаа юм.

Т.Буянаа