Угийн эршүүд, ширүүн дориун зантай Б.Навчаад эрчүүд халдахаасаа ихэд эмээдэг гэдэг шүү. Хэлэх гэснээ шууд хэлчихдэг, хэтэрхий хатуу зантайд нь тэр биз дээ. Анхны нөхөр Уламбаяраасаа салсан тэрбээр өдгөө өрх толгойлсон ээжийн амьдралаар амьдарч, ганц охиндоо хойд эцгийн гар, царай харуулахгүй гэсэн хатуу зарчимтай явсан түүнийг сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаа хөл хүнд болсон тухайгаа хөврөх болсон.

Энэ талаар тэрбээр "Бичих юм аа олж ядах юм даа. Эцэг нь хэн бэ гэх юм. Хэн ч байсан яахав дээ ямар ч байсан хүний нөхрийг булааж, хүүхдийн нулимсаар амьдарсангүй" хэмээн ширүүхэн хариу барив.