“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д энэ сарын 20-ны 00:39 минутанд тэсрэлт болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар нийслэлийн болон Онцгой байдлын Ерөнхий газраас тодруулахад “Ийм мэдээлэл манайд ирээгүй” гэсэн юм. Тэгвэл тус цахилгаан станцын утас руу залгаж, К-9 зуухад тэсрэлт болсон гэсэн энэ үнэн үү гэхэд “Өглөөнөөс хойш тэсрэлт, дэлбэрэлт болсон уу гэж асууж байна. Тийм зүйл болоогүй. К-9 гэсэн зуух байдаггүй. Манай цахилгаан станцын гадна талд байрлах хог шатаж байхад нь галын хүмүүс ирж унтрааснаас өөр зүйл болоогүй” гэсэн юм. Тэнд ажилладаг нэг хүнээс тодруулахад “Тоног төхөөрөмж зогсолт хийж байгаа тохиолдолд чанга дуу чимээ сонсогддог. Зарим нэг хүмүүс энэ чимээг юм дэлбэрж байж гэж андуурах тохиолдол гардаг” гэлээ.

Албаны болон “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас тодруулахад болсон үйл явдлыг нуун дарагдуулаад байгаа юм уу. Эсвэл болоогүй зүйлийг хэн нэгэн дэвэргэж ярьж бичээд байгааг мэдсэнгүй.

Т.Буянаа