С.САРУУЛ

ТОСК-аас Буянт-Ухаа-2 хороололд иргэдийг Түрээсийн орон сууцаар хангахаар болсон. Тэгвэл “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалт гарчээ. Цахим сугалаанд залуу гэр бүл 1-239, төрийн албан хаагч-240-637, хувиараа хөдөлмөр эрхлэгч-638-1250, өрх толгойлсон-1251-131, ахмад настан-1319-2144, хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339, Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 нэрс нь байгаа юм.