Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлон яваа хос дуучид Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар бөө мөргөлийн тухай нэгэн шинэ уран бүтээлээ өлгийдөн авсан байна.

"Шаман" нэртэй тус дууны үгийг яруу найрагч Х.Соёмбо бичиж, аялгууг Бат-Эрдэнэ, Аранзан нар амьдруулсан бол клипыг "Shine" продакшны хамт олон бүтээсэн байна. Манай урлагт энэхүү сэдвээр дуулсан уран бүтээлүүд төдийлэн байдаггүй учир хос дуучид маань ийнхүү "Шаман" дуугаа бүтээхээр болсон гэнэ.

Тус клипэнд бөө мөргөл, онгод тэнгэрийн хүч, онгод тэнгэрийн зан үйлийн талаар өгүүлсэн байна. Тэд энэхүү дууны клипээ дүрсжүүлэхийн тулд хэд хэдэн удган, зайрантай уулзаж зөвлөгөө авсан гэнэ шүү. Ингээд уншигчиддаа бөө мөргөлийн талаар өгүүлэх "Шаман" дууны клипыг хүргэж байна.

www.Urlag.mn