Монгол улсын Филармоноос энэ дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах “Их хотын хэмнэл ” залуучуудад зориулсан төслийн хүрээнд гоцлол дуучин Б. Солонгын “Үдэшлэг”, Морин хуурын чуулгын “Novel Melody ” тоглолтууд тус тус тоглогдсон.

Тэгвэл “Их хотын хэмнэл” төслийн сүүлчийн тоглолт, тодруулбал Чехийн хөгжмийн зохиолч Антон Леопольд Дворжакын Симфони №9 (Шинэ Ертөнц), Морин хийлийн концерт (Си минор) зэрэг бүтээлүүд нь багтсан сонгодог хөгжмийн тоглолт 2016 оны 4-р сарын 29-ны 19:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох ажээ.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд улсын Филармонийн кассаар, онлайн худалдааны www.TICKET.mn сайтаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70148012, 99925074, 89844512 дугаараас лавлана уу