Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн хепатитын вирусын архаг халдвартай байна. Үүнээс 1.4 сая гаруй хүн нь жил бүр вируст гепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барж байна.

Монгол Улс дэлхийд элэгний хатуурал, хорт хавдар үүсгэдэг архаг гепатитын вирусын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. 2012 онд Монгол Улс 100 000 (зуун мянга) хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүн байранд орж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна. Монгол улсын нийт хүн амын 15 хувь нь С вирустэй, 10 хувь нь В вирустэй гэж үзэж байгаа.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд зөвхөн С вирустэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай 52 500 хүн гэж тооцсон. Тэдгээр хүмүүс 94 000 ам.доллараар зарагддаг “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр буюу 1200 ам.доллараар худалдан авч байгаа. Дэлхийн улс орнуудад харин ийм үнэтэйгээр уг эмийг худалдан авч байна.

Тэгвэл 1200 ам.доллар төлөх боломжгүй хүмүүст зориулан уг “Харвони”-той ижил үйлчилгээ бүхий “Лэдивер” эмийг Монгол улсад оруулж ирж байгаа гэнэ. Уг эмийг “Харвони” эмнээс хямдаар зах зээлд нийлүүлэх юм байна. Үүгээр ч зогсохгүй ЭМД-аар хямдруулахаар ярилцаж байгаа ажээ.

С вирусын эмчилгээний эм LEDVIR (Ledipasvir/Sofosbuvir) нь “Харвони”-той тун хэмжээ, найрлага, үйлчлэл, виру устгах чадвар зэрэг бүх үзүүлэлтээрээ яг ижил түвшний эм юм. Одоогоор тус эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээд байгаа юм байна. АНУ-ын “Mylan” компани Lediver эмийг үйлдвэрлэсэн бөгөөд С вирустэй хүн хэрэглэж болно гэсэн баталгааг авсан ажээ.

Дашрамд дуулгахад одоогийн байдлаар дэлхий дээр элэгний С вирусын эсрэг нэлээд хэдэн үр дүнтэй эмүүд гарсан байна.

  • Olysio
  • Sovaldi
  • Viekira Pak
  • Harvoni
  • Daklinza
  • Zepatier